NFT - гэж юу вэ?🤯

Энэ нь Non Fungible Token буюу дахин давтагдахгүй токен гэсэн утгатай блокчейн протокол юм.

Энэхүү протоколыг ашигласнаар ямар ч бүтээлийг дижитал хэлбэрт оруулан блокчейн дээр бүртгэлийг үүсгэж өмчлөл болон шилжилтийг мэдээллийг бүртгэн авах боломжтой болдог.

Үүнд уран зураг, дижитал зураг, бичлэг, дуу бичлэг болон зургийн хослол, анимейшн, бүтээлч сэтгэлгээгээр хийгдсэн давтагдашгүй агуулгатай юу ч байж болох юм.

NFT - юунд ашигладаг вэ?🤯

Одоогоор хамгийн өргөн хэрэглэж байгаа нь зураг, дуу, бичлэгүүдийн оргинал эхийг дижитал хэлбэрээр худалдан авч өмчлөх байдлаар ашиглаж байна.

Мөн авсан NFT-ээ ашиглан тухайн бүтээлийн "Exclusive" "Онцгой" эрхтэй хэсгүүдэд нэвтрэх боломж олгогддог. Тухайн бүтээлийн бүтээгчтэй тодорхой төвшинд харилцах боломжийг олгож байна.

Жишээлбэл:

-Асашорюү аврагын ямар нэг NFT-г авсан бол тухан бүтээлийг эзэмшихээс гадна нэмэлтээр тус бүтээлд онцгой эрх олгосноор аврагатай хамт кофе уух эрхтэй болох ч юм уу, бодит харилцаа орж ирэх боломжтой. Учир нь энэ нь блокчейн токен байдлаараа таныг энэ бүтээлийн эзэмшигч мөн болохыг амархан баталж мөн тус бүтээлийн онцгой эрх нээгдэх боломжтой болгож өгдөг.😎

NFT - хэрхэн худалдан авах вэ?🤯

Бид Mongol NFT платформ дээр нээлтээ хийж байгаа Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг гаргах хуваарь гаргаж өгөх юм. Ингэснээр та тодорхой хугацааны өмнө ямар бүтээл гарахыг урьдчлан мэдэх боломжтой бөгөөд хэдэн бүтээл ямар төрлөөр ямар үнэтэй худалдаанд гарахыг мэдэх боломжтой.

Жишээлбэл:

  • Дараа долоо хоногийн Даваа гаригт дуучин Амра гийн бүтээлүүд 11:00 цагаас нээлтээ хийнэ.
  • Мягмар гаригт дижитал зураач бүтээлээ 20:00цагт гаргана, Лхагва гаригт Асашорюү аваргын бүтээл 13:00цагт гарна гэх мэт хувиарууд платформ дээр тавигдах юм.

Тогтсон цаг болж тухайн бүтээл нээлтээ хийхэд худалдаанд гарах төрлөөсөө (Open, Limited, Single Edition дэлгэрэнгүй тайлбарыг GUIDE хэсгээс аваарай) хамаарч худалдаа хаагдах цагууд тодорхой болох юм. Тиймээс та сонирхсон бүтээлээ авахын тулд хэн нэгнээс урьтаж авах эсвэл бүтээлийн цаг хаагдахаас нь өмнө амжиж авах хэрэгтэй болж байгаа юм.

NFT - худалдан авах төлбөрийн хэрэгслүүд юу байгаа вэ?🤯

Та дотоодын болон гадаадын бүх төрлийн картаар Голомт банкны икоммерсоор дамжуулан төлбөрөө хийх боломжтой, мөн Mongol Chat, Social Pay, Qpay-ээр болон MongolNFT түрийвчээр худалдан авалт хийх боломжтой. Мөн MongolNFT түрийвчээ дээрх хэрэгслүүдээр цэнэглэх боломжтой.

MongolNFT + You

FAQ

Login / Sign Up

Guide


Copyright ©2021 MongolNFT, Inc. All rights reserved.

Legal

Terms Of Service

Privacy Policy